Алтан загасны үлгэрийн эмгэд…

Amuulaa
2 min readJun 19, 2019

--

Эмгэн нь утас ээрч
Гэрийн мухар сахина…

Шууд утгаараа эмгэн нь өвгөн ч байж болно, бүр эмгэн, өвгөн 2уулаа ч байж болно. Гол нь тэдний өвдөж байгаад, машингүй байгаад, гэртээ засвар хийж чадахгүй байгаад, ер нь бүтэлгүй бүхэнд нь хэн нэгэн буруутай. Тэр буруутай этгээд хэн ч байж болох, бүр огт танихгүй ч хүн байж болно.

Өнөө өглөөхөн “Хүүхдийн минь 10 шүд хорхойтой, тэр үнэгүй үзнэ гэснээр бүх шүдийг үзүүлж чадахгүй, ядаж улиралдаа, сардаа нэг удаа үнэгүй үзэх хэрэгтэй шдээ” гэсэн шүдний эмнэлэгийн пост доорх гомдол уншив. Чухамдаа хүүхдийнх нь шүдийг хэн хорхойтуулсан юм бол ? бодвол өнөө 76 байхдаа эсвэл шүдний эмнэлэг ч юм уу? Өөрөө бол хүүхдийнхээ шүдийг төлбөрийг нь төлөөд янзлуулчихаж чадахгүй арчаагүй амьтан. Гэхдээ энэ арчаагүй байдал нь төр засгийн удирдлагаас болсон байх. Энэ байдалд хажуу айлынх нь Батаа ч буруутай байж магадгүй. Тэд хэнийг буруутгах нь тодорхойгүй.

Манай байрын урд нийтийн нэг давхар 2 ширхэг байр байдаг юм. Хорооныхон, барилгын компаниуд нийлж газарт оруулж, дахин төлөвлөлтөд оруулсан ч айлуудтай нь зөвшилцөж чадаагүй 3 дахь жилээ үзэж байна. 12 мкв байрыг 40 мкв-р солилцоё гэхэд 80 мкв 3 өрөөнөөс нааш газраа чөлөөлөхгүй ээ гэж гэдийсэн гэжугаа. Хажуугаар нь өнгөрөхөд өмхий үнэртэж, архи сэнгэнэсэн тэр байшингийнхан өвөлдөө модон цонхоо зузаан гэсэн даавуугаар дулаалж, гал түлж, гадаанаа бие засаж өнгөрүүлдэг. Манайхыг нүүж ирэхэд хашаагаараа дүүрэн модтой байсан ч 2 жилийн өмнө ихэнхийг нь огтлоод хаячихсан. Дулааны улирлыг бол бүр ярилтгүй… Хамаг угаадас, бохиртойгоо зэрэгцээд нялх, нярайгаа салхилуулж харагдана.

Мэдээж хүн өмчөө үнэлэх нь зүйн хэрэг ч өөртөө болон өөрийнхөө өмчид бодитоор үнэлэлт өгч чаддаг байх нь чухал. Мөн адил өөрийнхөө ядуу, зүдрүү, бүтэлгүй амьдарч байгаадаа ч хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Нэг л их ардчилалыг муулж, соц нийгмээ дурсан сайхан байсан гэсэн хүмүүс. Зүгээр л бэлэн хоол хүлээж, мөнгө тараахыг хүсэгсэд. Энэ хүмүүс ихэнх боловсролгүй гэхэд хэлсдэхгүй. 10 жилд юу заасан юм бэ? их сургууль хэнд хэрэгтэй юм бэ? амьдралд хар ухаан л хэрэгтэй гэж орилогсод. Дээрх орилогсод ямар ч боловсрол эзэмшээгүй болохоороо хар масс нэр авч тв-ээр ярьсан, дэлгүүрийн Дулмаа эгчийн хэлсэн болгонд итгэж өнөөх хэнд ч хэрэггүй ардчилалынхаа ачаар энд тэндгүй шүлсээ үсчүүлдэг.

Энэ төрлийн хүмүүс хурдхан шиг цөөрөөсэй!!!

Ийм стресстэй бичвэр уншуулсанд уучлаарай.

--

--

No responses yet